• Эхлэл
  • Хамтран ажиллах гэрээний загварыг батлууллаа

Хамтран ажиллах гэрээний загварыг батлууллаа

2016/03/31

Ашигт малтмалын тухайн хуулийн 9.1.10, 42 дугаар зүйлд "тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана" гэж  заасан. Энэхүү гэрээний загварыг хуульд нийцүүлэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа.

Гэрээнд дараах зүйлийг тусгасан.

·  Нутгийн захиргааны байгууллагатай хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэрээ байгуулж ажиллана. Мөн тусгай зөвшөөрөл эзэмшигч нартай байгуулах гэрээний хугацааг талууд хоорондоо харилцан тохиролцох. 

· Стратегийн ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн Аймгийн засаг даргатай гэрээ байгуулж ажиллана.

· Нутгийн захиргааны байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хооронд ил тод, шударга, нээлттэй харилцааг бий  болгох, түүнийг зохицуулах, тухайн сум дүүргийн байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нөлөөллийг бууруулах, орон нутгийн хөгжлийг дэмжих улмаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг тогтвортой, хэвийн явуулахад хамтран ажиллана.

   - Гэрээний хэрэгжилттэй холбоотой төсөл хөтөлбөрийн ач холбогдлыг орон нутгийн иргэдэд таниулах, орон нутгийн иргэдийн оролцоо бүхий Хамтын ажиллагааны хороо ажиллуулж байхаар тусгасан.

· Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тухайн сум, дүүргийн иргэдийн санал, хүсэлтэд суурилсан, ИТХ-аар батлагдсан орон нутгийг хөгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудаас сонгон төсөл хөтөлбөрийг хамтран боловсруулна.

Энэхүү загвар гэрээ батлагдсанаар аймаг, сум, дүүргийн түвшинд олон төрлийн гэрээ хийдэг байсныг нэг мөр болгож гэрээнд оролцогч талуудын эрх, үүрэг, хариуцлага тодорхой болж байгаа юм. Мөн тусгай зөвшөөрөл эзэмшигчээс оруулж буй хөрөнгө оруулалт нь орон нутаг, хүн амын хөгжилд хэрхэн үр өгөөжтэй зарцуулагдах байгаа хийгээд ил тод шударга ойлгомжтой харилцааг хөрөнгө оруулагчид болон орон нутгийн иргэдэд бий болгоход чухал ач холбогдолтой юм.


Сэтгэгдэл байхгүй байна