НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлсэн гурван сарын хугацаанд цахим төлбөрийн системд бүртгэлтэй аж ахуйн нэгжийн тоо 30 гаруй мянгад хүрчээ.
НӨАТ-ын сугалаатай 35 сая баримт 34 156 цэгээр хэвлэгдсэн байна. Мөн 549 сая төгрөгийн шагналын сан бүрдүүлсэн бөгөөд цахим төлбөрийн баримтын системд 411 мянган хэрэглэгч, гэр бүл хамрагдаж, сугалаанаас 14470 азтан тодорсон байна.
Мөн саяхан 400 сая төгрөгийн азтанг олсон талаар мэдээлсэн бөгөөд цаашид энэхүү сугалаа нь үргэлжлэх ба сугалаанд хэн ч хэдэнд ч төгрөг хожих боломжтой хэмээн албаныхан хэллээ. Гэвч дээрх хууль нь иргэдийн хувьд таатай бус мөн бараа бүтээгдэхүүний үнэ ханш огцом нэмэгдэх болсон нь үүнтэй холбоотой, тиймээс хуулийг эргэн харж өөрчлөлт оруулах хэрэгтэй хэмээж байгаа билээ.
Гэхдээ энэхүү ханшийн өсөлт нь үүнтэй холбоотой биш аж. Угтаа бол барааны үнэд НӨАТ багтсан учраас үнэ нэмэгдэх ёсгүй. Хэрэв аж ахуйн нэгжүүд барааны үнийн дүн дээр 10 хувийг нэмж тооцож байгаа бол буруу хэмээн албаны хүн мэдээллээ. Тиймээс НӨАТ-тай холбоотойгоор үнэ ханш нэмэгдэж байгаа гэвэл энэ нь хууль зөрчсөн хэрэг аж. Үүнээс гадна буцаан олголт хийх техник, технологийн шийдлийг гаргах, системд бүртгүүлсэн 411 мянган иргэний төлсөн НӨАТ-ын хоёр хувийг энэ оны дөрөвдүгээр сард багтаан буцаан олгох ажлыг зохион байгуулах буй.
Сэтгэгдэл байхгүй байна