Монголын Засгийн газар олон улсын зах зээлд 500 сая долларын бонд гаргажээ. Өнгөрсөн нэгдүгээр сард Засгийн газраас 800 сая доллар бүхий үнийн дүнтэй “Мазаалай” бонд гаргахаар төлөвлөж байсан ч Г.Уянга болон МАН-аас хийсэн Ч.Сайханбилэгийг огцруулах улстөржилтөөс болж бондын хүү өссөн талаар өмнө нь мэдээлж байсан.
Тиймээс тодорхойгүй хугацаагаар бонд гаргах төлөвлөгөөгөө хойшлуулсан Засгийн газар ийнхүү 500 сая долларын бондыг Олон Улсын хөрөнгийн зах зээлээс босгосон байна.
Худалдан авагчдаас 780 сая ам.долларын бонд худалдан авах захиалга ирсэн байна. Мөн уг бонд нь таван жилийн хугацаатай 10.875 хувийн хүүтэйгээр арилжаалагдсан байна. Чингис бондын хүү болох 4.125 хувьтай харьцуулахад уг бондыг 10.875 арилжаалсан ба бондын андеррайтераар гаднаас Credit Suisse, Deutsche Bank, ING, JP Morgan дотоодоос ХХБ ба Голомт банкууд ажилллажээ.
Үүнээс гадна хөрөнгө оруулагчдын 45 хувь нь АНУ-ын хөрөнгө оруулагчид, 35 хувь нь Европын хөрөнгө оруулагчид байсан бол Азийн хөрөнгө оруулагчдын санал 20 хувьтай тэнцэж байна. Өнгөрсөн удаад Чингис бондын 30 хувь нь Азид боссон байна.
Сэтгэгдэл байхгүй байна