"Монголын Эдийн Засгийн Форум 2016" Төрийн ордонд өчигдөр нээлтээ хийсэн билээ.
Уг Форумд төр засаг, хувийн хэвшил, судлаач, иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийнхэн нийлсэн 1,500 орчим хүн оролцож байгаа бөгөөд энэ удаа сургамж, сорилт, шийдэл гэсэн сэдвийн дор явагдаж байгаа юм.
Мөн "Монголын Эдийн Засгийн Форум 2016"-г нээж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг хэлсэн талаар өмнө нь мэдээлсэн. Тэрээр нээлтийн үеэр “Монголд эдийн засгийн бус сэтгэлгээний угшилтай хүндрэл үүсээд байна.
Дан ганц байгалийн баялаг улсыг баяжуулдаггүй гэдгийг бид ухаарлаа. Барж хэрэглэх бус, базааж хэрэглэх туршлагатай боллоо. Үндэсний үйлдвэрлэгчдээ мөлжигч, шулагч гээд байхаар хэн Монголд юм үйлдвэрлэх вэ? Монголын дотроос нь нураагч хүчин чадалтай бид тэмцэх хэрэгтэй. Нэг хүний нураасныг нэг Засгийн газар ч эргүүлж засч чадахгүй байна. Үндэсний хэмжээнд хариуцлага хүлээх чадвартай намууд хамтарч байж энэ хямралаас гарч чадна” хэмээсэн юм.
Тэгвэл Ерөнхий сайд шүүмжлэлтэйгээр "Еэвэнгийн нөгөө тал нь хаана байна” гэдэг шиг “Өрийн тал нь хаачив” гэж асуух байх. Энэ өрийн үлэмж хэсэг нь нэг талаас Монгол Улсын өр мэт харагдах боловч нөгөө талаас Засгийн газарт огт хамаагүй юм. Эдгээр нь УИХ-ын гишүүн Энх-Амгалангийн Эм Си Эс компани, УИХ-ын гишүүн Номтойбаярын Мак компани, УИХ-ын гишүүн Содбилэгийн НИК, Петровис компани зэрэг Монголын олон олон хувийн компанийн авсан зээл юм. Өрийн тухай яриагаар өөрсдийгөө өдөж явахын оронд өөрийнхөө тавьсан өрийн дороос өндийж авбал дээргүй юу, улс төрч дөө. Та бүхний өөрсдийнхөө эрсдэлээр авсан өр зээлийг чинь жирийн иргэд харин төлөх ёсгүй гэдгийг энд хатуухан хэлчихье" гэв.
Түүний хэлсэн дээрх үгийг иргэд ямар байр суурьтай хүлээж авч буйг хүргэе.
Иргэн: МАН-ын өр зээлийг хэллээ, АН-ын өр зээлийг толгой дараалан хэлэх хэрэгтэй. Чингис, самурай бондын зээлнээс авч ард түмэнд хэрэгтэй юу хийсэн бэ? тэр тухай хэлэл дээ. Энэ дээр байгаа хүмүүс бүгд л идэж байгаа тэр нам энэ нам гэлтгүй харин одоо түүнийгээ өөрсдөө төлмөөр юм.
Иргэн: Хувийн зээлд санаа зоволгүй өөрсдынхөө идэж уухыг л багасага.
Иргэн: Хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэж нэг хэлц үг байдаг. Тийм л зүйл болж дээ. Бие биендээ хатуу үг хэлж болох ч хаана, хэзээ, хэний өмнө, ямар илэрхийллээр иймэрхүү үг хэлэх вэ? гэдгээ бодож яримаар юм. Ядаж ийм томоохон форум дээр үгэн дотор үг хавчуулаад ярьчихаж болдоггүй юм байхдаа.
Иргэн: Ганц үнэн үг хэллээ шүү эдгээр компанууд ёстой монголд юу хийсэн юм улс төрийн хор наируулахаас өөр
Иргэн: Монголын иргэд ухаантай, та нөхөдийн муучлахыг тэр болгон хүлээж авах нь юу л бол. Хэрээ бие биенийхээ харыг гайхах шаардлагүй биз дээ . Түүнээс өөр соёлтой орон чиг бодлогоороо уралдаж, Монгол Улсын сайн сайханы төлөө ажил хийвэл дэмжих байх. Монголын улстөрчид манай хэдэн гудамжны хүүхнүүдийн хов живтэй хутгалдаж байгааг харж, тун харамсаж байна . Ийм өчүүхэн хүмүүсээр төрөө удирдуулж байгаад бас харамсдаг шүү.
Сэтгэгдэл байхгүй байна