Цаг агаар дулаарах үеэр Нийслэлийн тохижилт болоод цахилгаан, зам засварын ажил эхэлдэг.
Энэ жилийн хувьд ч зам засвар болон цахилгаан засварын ажил ч мөн эхлээд байна.
Харамсалтай нь засварын ажлаас үүдэн цахилгаан хязгаарлалт хийдэг нь бас бидэнд танил болсон зүйл.
Ингээд өнөөдөр буюу гуравдугаар сарын 31-ний пүрэв гаригт хаана, хаана цахилгаан хязгаарлах талаарх мэдээллийг хүргэе.
Үүнд:
Сүхбаатар дүүрэг: 09:00-20:00 цагт: Дашчойнхор, Яргайт, Хандгайт чиглэлд 10:30-17:30 цагт: 19-р хороо Санзай, Баянбулаг зуслан, Голомт хотхон болон ойр орчимд,
Сонгинохайрхан дүүрэг: 11:00-18:00 цагт: 24-р хороо Зээлийн 1-5, 7-16, 17-23-р гудамж, Зээлийн задгай орчмоор цахилгаан хязгаарлах мю байна.
Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлнэ гэжээ.
Сэтгэгдэл байхгүй байна