• Эхлэл
  • Түрээсийн орон сууц хөтөлбөрт 1333 иргэн бүртгүүлжээ

Түрээсийн орон сууц хөтөлбөрт 1333 иргэн бүртгүүлжээ

2016/03/31

Засгийн газрын хэрэгжүүлж буй “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын 21-ны өдрөөс эхэлсэн.

Дээрх хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн тоо олон байгаа учир эхний өдрөөсөө л урт дараалал үүссэн. Өнөөдөр буюу гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 1-ны өдрүүдэд бүртгэлд хамрагдаж амжаагүй нийт иргэдийг нэмэлтээр бүртгэх аж.

Журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн тоо түрээсийн орон сууцны квотоос давсан тул сугалаагаар иргэдийг сонгохоор болсон.

Мөн журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн материалыг дахин хянан шалгаж шүүсний дараа сугалааг явуулах юм байна. Түрээсийн орон сууцанд хамрагдахаар гуравдугаар гуравдугаар гуравдугаар сарын 21-29-ний өдрүүдэд нийт 2879 иргэн хандсанаас 1333 иргэн бүртгэлд хамрагджээ.

 


Сэтгэгдэл байхгүй байна