Өмнөговь аймаг хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр 2011 оноос орон нутгийн онцлогт тохиромжтой “40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөр, 2014 оноос “Ажилтай орлоготой эмэгтэйчүүд” хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлж, эдгээр хөтөлбөрийн хүрээнд 2011-2015 онд орон нутгийн төсвөөс 250,0 сая төгрөгийг зарцуулаад байна.
Үүний үр дүнд 454 иргэнийг байнгын ажлын байраар хангасан бөгөөд уг төслүүдээс ойролцоогоор 1200 орчим иргэн үр шимийг нь хүртээд байна.
Тэгвэл дөрөвдүгээр сарын 5-ны өдөр энэ онд үргэлжлэн хэрэгжих “Ажилтай орлоготой эмэгтэйчүүд”, 40-өөс дээш насны хөдөлмөр эрхлэхэд бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүд нээлтээ хийх гэж байна.
Өмнөговь аймгийн иргэд та бүхэн идэвхитэй оролцож, төсөл хөтөлбөртөө хамрагдана уу. Уг төсөл хөтөлбөрүүдэд нийгмийн 1-6-р түвшний иргэд хамрагдах боломжтойг албаны хүн онцолсон тухай Өмнөговь аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл байхгүй байна