• Эхлэл
  • Л.Наранбаатар З.Энхболд руу дайрчээ

Л.Наранбаатар З.Энхболд руу дайрчээ

2016/03/31

Монголын эдийн засгийн форумын төгсгөлийн өдрийн хуралдаанд УИХ-ын дарга З.Энхболд Тавантолгойн талаар мэдээлэл хийнэ гэсэн зар гараад байсан.

Түүнийг 19.00 цагт мэдэгдлээ хийх үеэр нь эрдэс судлаач Л.Наранбаатар эсэргүүцлээ илэрхийлжээ.

Mining Mongolia экспог зохион байгуулдаг, эрдэс баялгийн чиглэлээр судалгаа хийдэг гэдгээрээ зарим хүрээнд танил болсон Л.Наранбаатар хэмээх залуу “та нарын худлаа үгэнд бид залхаж байна” гэх мэтчилэн үг хэлж УИХ-ын дарга руу ямар нэгэн зүйл шиджээ. Тэнд байсан хүмүүсийн яриагаар микрофоны зөөлөвч гэмээр зөөлөн жижиг зүйл шидсэн, гэхдээ Их хурлын даргыг оноогүй гэжээ. Харин зарим хүн бээлийгээ шидсэн гэж байгаа бол "оймсоо шидсэн" гэсэн ёж үг ч гарч эхэлжээ. Ийн эсэргүүцлээ илэрхийлэхэд нь Төрийн ордны хамгаалалтын албаныхан Л.Наранбаатарыг яаравчлан дамжлан танхимаас авч гарсан байна. Харин З.Энхболд “Ийм өвчтэй хүмүүс энд бас ордог юм уу. Сонгууль ойртсоны шинж. Манайд ийм өвчтэй хүмүүс олон шт” гэх утгатай ёж үг хэлж амжив.

Тэнд байсан залуусын зарим нь Л.Наранбаатарын энэ үйлдлийг дэмжиж байсан гэнэ.

Л.Наранбаатар энэ жилийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших гэж байгаа гэсэн яриа байсан. Ийн эсэргүүцэл илэрхийлсэн нь сонгуультай холбоотой ч байж магадгүй гэсэн яриа гараад байна.

 

 

 

 

 

 

Зургийг Facebook-ээс ашиглав.

ВИДЕОГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна