Монголын хүүхэд багачуудын ертөнцийг үзэх үзэл, байгаль дэлхийгээ хайрлах, эх орон, ээж аав, ахан дүүсээ хайрлах, түүгээрээ бахархах сэдэл тэмүүллийг өгөхийн тулд Монгол эх орны өнцөг булан бүрт буцалж байгаа амьдралын үнэн төрх, хүн ардын амьдралын хэв маягийг хүүхдийн нүдээр тольдон харуулсан бүтээлийн үзэсгэлэнг Монголдоо төдийгүй гадаад орнуудад дэлгэн харуулах, тэдгээр хүүхдүүдийн авъяас чадварыг нээх, ирээдүйн авъяаслаг уран бүтээлчийг тодруулан гаргах, дэмжин туслахын тулд дүрслэх урлагийн мэргэжлийн байгууллага, төрийн ба төрийн бус байгууллагууд хамтран "Хүүхдийн ертөнц-2014" уралдааныг сэргээн зохион байгуулсан юм.
Хоёр жилд нэг удаа явуулхаар шийдвэрлэсэн тус уралдааны хоёр дахь удаагийн шалгаруулалт нь 2016 онд тохиож байна.
Хүүхдийн зургийн уралдаанд 21 аймаг, 9 дүүргийн ЕБС-ийн 6-18 насны сурагчид хамрагдах бүрэн боломжтой. Уралдааны шалгаруулалтыг 6-9, 10-14, 15-18 гэсэн гурван насны ангилалаар гурван үе шаттай зохион явуулна.
Уралдааны удирдамжийг энд дарж үзнэ үү
Сэтгэгдэл байхгүй байна