Өнгөрсөн жилээс эхлэн улс даяар цагийн тооллыг тодорхой хугацааны давтамжтай нэг цагаар урагшлуулж, хойшлуулдаг болсон.
Үүний дагуу өнгөрсөн гуравдугаар сарын 25-26 шилжих шөнө цаг өөрчилөгдсөн билээ.
Тэгвэл үүнтэй адил эрчим хүчний зохицуулах хорооноос цагийн ялгаварт электрон тоолууртай хэрэглэгчдийн цахилгаан хэрэглээг тооцох тарифын цагийг мөн адил өөрчилж байхаар шийдвэрлэсэн.
Дээрх шийдвэрийн дагуу дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс шөнийн тарифт тоолууртай айл өрхийн шөнийн хэрэглээг тооцох цаг 22:00-07:00, өдөр, орой, шөнийн тарифт тоолуур хэрэглэдэг үйлдвэр, аж ахуйн нэгжийн шөнийн хэрэглээг тооцох цаг 23:00-07:00 болох аж.
Сэтгэгдэл байхгүй байна