• Эхлэл
  • Тавдугаар сар гэхэд татварын буцаан олголт бүрэн дуусна

Тавдугаар сар гэхэд татварын буцаан олголт бүрэн дуусна

2016/04/01

Нийслэлийн хэмжээнд татварын буцаан олголтыг гуравдугаар сард олгоно гэсэн боловч олгож эхлээгүй байна. Энэ ажлыг дөрөвдүгээр сард хийх буюу энэ сард татварын буцаан олголт эхлэх аж.

Үүнд иргэд бухимдалтай хандаж байгаа ба дарга нар хэлсэн үгэндээ цаг тухайд нь ажлаа хийж хэрэгжүүлэх хэрэгтэй хэмээж байна.

Үүнээс гадна татварын буцаан олголтыг материалаа өгсөн хугацаагаар нь хоёр хуваасан байна. Ингээд эхний ээлжид нэгдүгээр сарын 22-ны өдрөөс өмнө өгсөн 11 700 иргэний буцаан олголтыг энэ сарын 10-ны дотор хийх юм байна.

Эдгээр иргэдэд олгох 9.2 тэрбум төгрөгийг баталгаажуулаад Төрийн сангийн газарт өнгөрсөн сард хүргүүлсэн байна. Энэ жилийн хувьд улсын хэмжээнд 75 мянга 395 иргэнд 45.8 тэрбум төгрөгийн татварын буцаан олголтыг хийхээр баталгаажуулсан ба үүний 60 хувь нь орон сууц, 40 хувь нь сургалтын төлбөрийн буцаан олголт аж. Харин одоогоор Говь сүмбэр аймгийн иргэдэд буцаан олголтыг 100 хувь өгсөн байна. Харин бусад аймаг, нийслэлийн хувьд дөрөв дүгээр сард ээлж дараалан олгох ба үүнийг тавдугаар сар гэхэд буцаан олголтыг бүрэн дуусгах аж.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна