• Эхлэл
  • Нэг га-д 350 мянган төгрөг хүртэлх зээл олгоно

Нэг га-д 350 мянган төгрөг хүртэлх зээл олгоно

2016/04/01

Хүнс, Хөдөө аж ахуйн яам Хөгжлийн банкны эх үүсвэрээр 100 тэрбум төгрөгийн зээлийг хоёр жилийн хугацаатайгаар олгох байсан ч одоогоор 25 тэрбум төгрөгийн хөрөнгө босгоод байгаагаа мэдэгдлээ.

Дээрх мөнгийг тариалалтаа эхлэхэд санхүүгийн дэмжлэг шаардлагатай байгаа тариаланчдад талбайн хэмжээг нь харгалзаж хуваан олгохоор болсон байна. Зээлийн хүү нь 12.5 хувь байх бөгөөд зээл авсан тариаланчдыг эхний найман сар үндсэн төлбөрөөс нь чөлөөлөх аж.

Хөгжлийн банкны энэхүү зээлийг авах хүсэлтэй аж ахуйн нэгж иргэд эхлээд Хүнс, хөдөө аж ахуйн яамд шаардагдах бичиг баримтын хамтаар зээл авах өргөдлөө өгнө. Үүний дараагаар салбар яамнаас Хаан, Голомт, Худалдаа хөгжлийн банкуудад иргэдийн хүсэлтийг дамжуулж, зээлийг шийдвэрлэх аж. Хүнс, Хөдөө аж ахуйн яамнаас тариан талбайн хэмжээнээс хамаарч нэг га-д 350 мянган төгрөг хүртэлх мөнгийг зээлэх боломжтой хэмээн тооцоолсон байна.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна