ШӨХТГ-аас зарим аж ахуй эрхлэгчдийн дотоодын зах зээлд худалдааж буй авто бензин дизелийн түлшний жижиглэнгийн үнэд шалгалт хийжээ.
Шалгалтаар Улаанбаатар хот орчмын зах зээлд худалдаалагдаж буй шатахууны жижиглэнгийн үнэ доод тал нь 50-100 төгрөгөөр буурах боломжтойг тогтоосон байна.
Үүнээс гадна дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ цаашид ч буурах төлөвтэй байгаа тул нефть импортлогч компаниудад үнээ буулгах хүсэлт тавьжээ. Уг ажлын хүрээнд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартай “Монголын Нефть, Хийн Үндэсний Ассоциаци”, Газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбооны удирдлагууд харилцан ойлголцолд хүрч үнэ бууруулах эсэх тухай хариуг удахгүй өгөхөөр болсон байна.
Үүнээс гадна ШӨХТГ-т “Дэнж хотхон” Орон сууцны контороос өр авлагаа авах зорилгоор тус конторт харъяалагдах СБД-ийн 9 дүгээр хорооны 62 дугаар байр, 11 дугаар хорооны 52, 54 дүгээр байр, БЗД-ийн 1 дүгээр хорооны 8 дугаар байр, 4 дүгээр хорооны 50, 8.1 байруудын дулааныг хязгаарласан гэсэн гомдол ирсэний дагуу шалгахад хэд хэдэн зөрчил илэрсэн байна.
Тодруулбал: Тус компани нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн заалтыг зөрчсөн байсныг тогтоож 2016 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрийн 12.00 цаг дээрх байруудын дулааныг өгч зөрчлийг арилгуулсан байна.
Ийнхүү компани хоорондын зөрчлийн улмаас дунд нь хохирч байсан иргэд дулаанаа авч харин зөрчил гаргасан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК дахин ийм зөрчил гаргахгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл (1)