Монгол Улсад жилд элэгний хавдартай 2000 хүн оношлогдож, энэ өвчнөөр шаналдаг байна.
Харин үүний 150 нь элгээ яаралтай солиулах шаардлагатай байгааг эмч нар хэлж буй.
Тэгвэл элэгний вирусын эсрэг таван эмийг өчигдөрөөс буюу дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн хөнгөлөлттэй үнээр олгож эхэлжээ.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гуравдугаар сарын 25-ны өдрийн тогтоолоор элэгний вирусын эсрэг үйлчилгээтэй Ламивудин, Тенофовир, Телбивудин, Рибавирин, Интерферон буюу дээрх таван эм хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад багтаасан байна.
Сэтгэгдэл байхгүй байна