• Эхлэл
  • Сургууль, цэцэрлэг барих зориулалтаар газар эзэмших эрх олгоно

Сургууль, цэцэрлэг барих зориулалтаар газар эзэмших эрх олгоно

2016/04/04

Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай” А/258 дугаар захирамж гаргалаа.

Захирамжийн дагуу нийслэлийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт Ханын материалын үйлдвэрийн зүүн талд сургууль, цэцэрлэг бүхий орон сууцны цогцолбор хороолол барих зориулалтаар зургаан га газарт газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалтыг зохих журмын дагуу дахин  зохион байгуулна. Газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалтыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах, 2016 оны тавдугаар сарын 13-ны өдөр зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болгов.

Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгалаа.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл байхгүй байна