• Эхлэл
  • Тэнгис кино театрын урд талбайд жагсаал болж байна

Тэнгис кино театрын урд талбайд жагсаал болж байна

2016/04/04

“Монголоо аврах хөдөлгөөн”-ийхөн 

1.Өнөөдөр нэг  монгол хүнд хэдэн төгрөгний өр  ноогдож байгаа вэ?

2.Монголчууд нийтээрээ хэзээ ажилтай болж, ядуурлаас гарах вэ?

 

3. Монголчууд бид хэзээ Эх орондоо хүн шиг сайхан  амьдрах вэ? гэсэн гурван асуултыг Төр засгийн удирдлагуудад тавьж байгаа бөгөөд  Монголоо аврах дээрх гурван асуултын хариултыг  2016 оны 04 сарын 12-ний 12:00 цагаас төр засгийн удирдлагуудаас авах болно гэдгээ хэлээд Төрийн ордонд аваачиж асуултаа гардуулан өгсөн.

Мөн тус хөдөлгөөнийхөн Төр засгийн удирдлагуудад хүргүүлсэн дээрх гурван асуултыг Монгол улсын жирийн иргэд, олон нийтээс давтан асууж, хариултыг нь авч, хариуцлага алдсан эздийг нь олж, улс орны хөгжлийг доройтуулсан асуудлаас гарах гарц шийдлийг олохын төлөө тууштай тэмцэх болно” гэж мэдэгдсэн. 

Тэгвэл “Монголоо аврах хөдөлгөөн”-ийхөн өнөөдөр 11.30 цагт Тэнгис кино театрын урд талбайд Төрийн гурван өндөрлөгт тавьсан гурван асуултынхаа хариуг авах тайван жагсаал хийж байна.

Уг талбайн голд тайз зассан байх бөгөөд “Монголоо аврах хөдөлгөөн” гэсэн бичигтэй лоозон, алчуур хүзүүндээ зүүсэн залуучууд болон ахмадууд тэнд цугласан байлаа.

Жагсаалд оролцож буй иргэд “Ард түмэн ийн зүйл хийхээс өөр аргагүйд хүрээд байна.

Сая л гэхэд цөмийн хаягдлыг газар нутагт минь булшлах тухай яригдаж эхэллээ. Энэ нь буруу шүү дээ. Үүний эсрэг бид тэмцэх ёстой” хэмээв.

 

 


Сэтгэгдэл байхгүй байна