Сүүлийн хоногуудад гэмт хэргийн гаралтын тоо өсөөр байна. Гэмт хэргийн тоо багассан гэх боловч бодит байдал дээр хэрэг улам гаарсаар байгаа аж. Ганц шөнийн дотор л гэхэд гэмт хэргийн 163, зөрчлийн 1299, согтуугийн 473 дуудлага Цагдаагийн байгууллагат ирсэн байна.
Тодруулбал: 2016 оны дөрөвдүгээр сарын 03-с 04-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас, гэмт хэргийн 163, зөрчлийн 1299, согтуугийн 473, зам тээврийн ослын 203 мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 66 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 43 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ.
Улаанбаатар хотод золгүй байдлаар 5 хүн нас барж, дээрэмдэх гэмт хэрэг 3, хүчиндэх гэмт хэрэг 2, хулгайлах гэмт хэрэг 25, халаасны хулгайн гэмт хэрэг 3, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 3, танхайрах гэмт хэрэг 6, залилан мэхлэх гэмт хэрэг 1, зам тээврийн хэрэг 9, осол 4 гарч 13 хүн гэмтэж 1 хүн нас барсан байна.
Энэ мэтчилэн гэмт хэргийн гаралтын тоо өссөөр байгаа ба халаасны хулгайчдыг цагдаа нар өөхшүүлдэг хэмээн иргэд шүүмжилдэг байна. Цагдаа нар хулгай дээрэм хийсэн этгээдийн толгойг илж мөн тэдэнтэй хамтарч байгаа нь зүй бус хэрэг хэмээн үзэж байгаа аж. Сүүлдээ цагдаа нар өөрсдөө гэмт хэрэг үйлдсэн тохиолдол гарсан буюу гэмт хэрэг үйлдсэн ч түүнийгээ нуун дарж өөрийгөө гэмгүй мэт болгож байгаа нь эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж мөн өргөсөн тангарагаа умартсанг харуулж буй.
Үүнээс гадна өнгөрсөн оны есдүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн албан хаагчид Налайх дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт амрахаар очихдоо нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарсан. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн сарын 31-ний өдөр болсон юм.
Уг хэрэгт Б.Өлзийбуянг буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлттэйгээр шүүх хуралдаан болсон бөгөөд түүнийг гэм буруутай гэж шүүхээс үзэн Эрүүгийн хуулийн 91-р зүйл, хүнийг санаатайгаар хороосон нь тогтоогдож байгаа тул 15 жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр болсон байна.
Энэ мэтчилэн хууль сахиулахаар тангараг өргөсөн цагдаа нар гэмт хэргийг зогсоох бус гэмт хэрэг үйлдэж байгаа нь нийгэмд сөрөг сэтгэлгээг бий болгож буй хэрэг.
Сэтгэгдэл байхгүй байна