Өнгөрсөн онд АНУ-ын нефть, нефтийн бүтээгдэхүүний нөөцийн долоо хоногийн мэдээ гарсны дараа фьючерсийн гэрээний үнэ огцом нэмэгдсэн ба тус улсын Эрчим хүчний яамны мэдээгээр АНУ-ын нефтийн нөөц нь 3,4 сая баррелиар нэмэгдсэн байна. Харин энэ жилийн хувьд нефтийн биржийн үнэ өнгөрсөн долоо хоногт нилээдгүй хэмжээгээр уналаа.
Зургадугаар сард нийлүүлэгдэх Brent маркийн нефтийн нэг баррель нь тив дамнасан бирж (ICE) дээр дөрөвдүгээр сарын 1-нд 4,1 хувиар унан $38,67 орчимд зарагджээ. Өнгөрсөн долоо хоногт Brent хольцийн үнэ хувиар унажээ.
Тавдугаар сард нийлүүлэгдэх WTI маркийн нефть Нью-Йоркийн барааны бирж дээр (NYMEX) Баасан гаригийн арилжаагаа дөрвөн хувиар хямдруулан баррель нь $36,79-аар зарагджээ. Долоо хоногийн хувьд энэ төрлийн нефтийн үнэ 6,8 хувиар хямдарсан байна.
Сэтгэгдэл байхгүй байна