Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Монгол Улс, Улаанбаатар хот, дөрөвдугаар сарын 4, 2016 “Оюу толгой” компани Гүний уурхайн төслийн захирлын албан тушаалд Марко Пирэсийг томиллоо. Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжлэн хийгдэж байгаа энэ цаг үед уг томилгоо хийгдэж байна.
Марко Пирэс энэ албан тушаалын хүрээнд Оюу толгойн гүний уурхайн “Хойд Хюго ордын Ашиглалтын 1 дүгээр давхар” төслийг хариуцан ажиллана.
Марко нь Бразил, Канад, Австрали улсуудад зэс, алт, поташ, никель, коксжих нүүрсний чиглэлээр 30 гаруй жил ажилласан арвин туршлагатай. “Оюу толгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Батсүх “Төлөөлөн удирдах зөвлөл Марког “Оюу толгой” компанийн ахлах удирдлагын багт нэгдэн ажиллах болсонд таатай байна.
Түүний томилгоо нь Оюу толгойн боломж бололцоог бүрэн эзэмшиж, аюулгүй ажиллагааг эрхэмлэн, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг цогцлоон, Монгол Улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах эрхэм зорилгод хүрэхэд түлхэц өгөх чухал үйл явдал боллоо” гэж хэллээ. “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Эндрью Вүдлэй “Гүний уурхайн бүтээн байгуулалт нь Оюу толгойн урт хугацааны ирээдүйг баталгаажуулахад чухал ач холбогдолтой.
Энэ төслийг хэрэгжүүлэх, аюулгүй ажиллагааны соёл, үйл ажиллагааны гүйцэтгэлээ үргэлжлүүлэн сайжруулахад Марко шиг мэдлэг туршлага арвин хүнтэй хамтран ажиллах болсондоо таатай байна” гэж хэллээ. “Оюу толгой” компанийн Гүний уурхайн төслийн захирал Марко Пирэс “Оюу толгой бол дэлхийн хамгийн ирээдүйтэй зэс, алтны төслүүдийн нэг бөгөөд аль хэдийн дэлхийн хэмжээний шилдэг уурхай болсон. Хамт олныхоо өндөр ур чадвар, хийж байгаа ажлын чанарыг харахад үнэхээр таатай байна.
Би Монгол Улсад ажиллахаар болсондоо баяртай байна” хэмээн томилгооныхоо талаар хэллээ. Тэрээр Рио Тинтогоос өмнө “BHP Billiton Mitsubishi Alliance” компанийн Нүүрсний төслүүд хариуцсан захирлын албан тушаалд нөөц илэрсэн төслүүдийн хөгжүүлэхээс эхлээд бүтээн байгуулалт хүртэл үйл явцыг хариуцан ажиллаж байсан. Түүнээс өмнө Марко “Vale” болон “Anglo American” компаниудад бизнесийн хөгжил болон төслүүд хариуцсан ахлах албан тушаалуудыг хашиж байв. Тэрээр уул уурхай, металлургийн инженер мэргэжлээр бакалавр, бизнесийн удирдлагаар магистрын зэрэгтэй.
Англи эхийг энд дарж уншина уу.
For English version please click here
Сэтгэгдэл байхгүй байна