"Эрдэнэс Монгол" ХХК Азийн Хөгжлийн Банктай техникийн туслалцааны төслийн зээлийн гэрээ байгууллаа.
Уг гэрээнд "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, АХБ-ны Монгол дахь суурийн төлөөлөгч Роберт Шулхаммер нар гарын үсэг зурлаа.
Төсөл хэрэгжснээр “Эрдэнэс Монгол” болон охин компаниудын үйл ажиллагааны ашигтай байдал өсч 2016-2024 онд 2.0 их наяд төгрөгийн Ашигтмалтмалын нөөц ашигласаны төлбөр, 825 тэрбум төгрөгийн бусад татвар, 518 тэрбум төгрөгийн ногдол ашиг буюу нийт 3.3 их наяд төгрөгийн Улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцоолжээ.
Төсөлд шаардлагатай санхүүжилтийг нэн таатай нөхцөл буюу эхний гурван жилд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөхөөр шийдвэрлэсэн байна. Түүнчлэн техникийн туслалцааны төслийн хэрэгжилт нь АХБ-ны "Худалдан авах журам"-ын дагуу явагдах аж.
Сэтгэгдэл байхгүй байна