• Эхлэл
  • “Улаанбаатар марафон”-ны цом Сүхбаатар дүүрэгт ирлээ

“Улаанбаатар марафон”-ны цом Сүхбаатар дүүрэгт ирлээ

2016/04/05

Дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Баасанбат өнгөрсөн 14 хоногийн үйл ажиллагаа болоод цаг үеийн мэдээлэл өгсөн бол Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн тасаг болон Онцгой байдлын хэлтсүүд нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Цагдаагийн байгууллагад ирсэн дуудлага мэдээллийг өнгөрсөн 14 хоногийн дүн мэдээтэй харьцуулахад орон байрны хулгай, дээрмийн гэмт хэрэг өсөх хандлагатайг байгааг анхааруулж, цаашид хэрэгжүүлэх ажлаа танилцууллаа.

Урин дулааны улирал ирсэнтэй холбогдуулан шар усны үерээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гарсан албан даалгаврын хүрээнд албан байгууллага, иргэдэд анхааруулга, сэрэмжлүүлгийг цаг алдалгүй хүргэж, бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулж ажиллажээ.

Мөн энэ үеэр Засаг дарга Д.Бадарсан “Улаанбаатар марафон” Олон улсын гүйлтийн тэмцээний шилжин явах, нийслэлийн Засаг даргын нэрэмжит цомыг Засаг даргын Тамгын газрын даргад хүлээлгэн өгч, олон улсын шинж чанартай болж өргөжсөн, иргэдийн хүсэн хүлээдэг энэхүү гүйлтийн тэмцээнд нутгийн захиргааны байгууллагуудыг идэвхтэй оролцохыг уриаллаа.


Сэтгэгдэл байхгүй байна