Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Баруун гурван аймгийг найдвартай эрчим хүчээр хангахад чухал үүрэг гүйцэтгэх Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт, Ховд голын “Тавалтайн хавцал” хэмээх газарт баригдах Усан цахилгаан станцын барилгын ажил эхэлж 2016 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр анхны өрөмдлөгөө хийхээр боллоо.
Нийтдээ 92.8 МВт-ын хүчин чадалтай энэ УЦС-ыг Бүгд Найрамдах Турк Улсын “ZTM” компаний 248 сая ам. долларын хөрөнгөөр барьж байгуулах юм.
Тус компани нь энэ УЦС-ын ТЭЗҮ-ийг өөрийн хөрөнгөөр боловсруулж, улмаар барьж байгуулах тусгай зөвшөөрлийг 2016 оны гуравдугаар сарын 15-ны өдөр авсан байна.
Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2016 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн шийдвэрээр Концессын тухай хуулийн дагуу “Барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэйгээр үйл ажиллагаагаа явуулах юм.
Дашрамд дурдахад “ZTM” компани нь Монгол Улсын эрчим хүчний мастер төлөвлөгөө боловсруулах ажлыг өөрийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн юм.
Англи эхийг энд дарж уншина уу.
For English version please click here
Сэтгэгдэл байхгүй байна