• Эхлэл
  • Хоёр жилийн хугацаатай 12.5 хувийн хүүтэй зээл олгоно

Хоёр жилийн хугацаатай 12.5 хувийн хүүтэй зээл олгоно

2016/04/06

Засгийн газраас газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах богино хугацааны хөтөлбөрийг баталж, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэхээр болсон билээ.

Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд хоёр хүртэл жилийн хугацаатай зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгох арга хэмжээ авч ажиллахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсөн аж.

Тэгвэл Хөгжлийн банкнаас эхний ээлжинд 50 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг гаргаж тариаланчдад хоёр жилийн хугацаатай, 12.5 хувийн хүүтэй зээл олгохоор болсон байна.

Энэхүү зээл нь зөвхөн энэ хаврын тариалалтад зориулагдах бөгөөд ХХААЯ-ны зүгээс тариалан эрхлэгч 1500 гаруй иргэн, аж ахуй нэгж, компаниудын нэрсийн жагсаалтыг Хөгжлийн банкинд хүргүүлжээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна