Нийслэлийн хэмжээнд татварын буцаан олголтыг гуравдугаар сард олгоно гэсэн боловч олгож эхлээгүй байна. Энэ ажлыг дөрөвдүгээр сард хийх буюу энэ сард татварын буцаан олголт эхлэх гэж байгаа тухай өмнө нь мэдээлсэн.
Эхний ээлжид нэгдүгээр сарын 22-ны өдрөөс өмнө өгсөн 11 700 иргэний буцаан олголтыг энэ сарын 10-ны дотор хийх юм байна.
Эдгээр иргэдэд олгох 9.2 тэрбум төгрөгийг баталгаажуулаад Төрийн сангийн газарт өнгөрсөн сард хүргүүлсэн байна.
Иргэд НӨАТ-ын буцаан олголтоо www.ebarimt.mn бүртгүүлсэн дансаар дамжуулан энэ сардаа багтаан авах юм байна. Тиймээс танд www.ebarimt.mn-д НӨАТ-ын буцаан олголтоо авах өөрийн дансаа хэрхэн бүртгүүлэх зааврыг хүргэж байна.
Эхлээд та өөрийнхөө хэрэглэгчийн код нууц үгээрээ www.ebarimt.mn нэвтэрнэ. Үүний дараа баруун дээд буланд байгаа өгөгдлүүдээс данс тохируулах хэсгийг сонгоно. Бүртгэлээ баталгаажуулах хэсэг гарч ирнэ. Энэ хэсэгт та өөрийнхөө мэдээллийг болон НӨАТ-ын буцаан олголт авах дансаа бичиж баталгаажуулах товчыг дарна. Ингэснээр таны дансанд энэ сардаа багтаад НӨАТ-ын урамшуулын дүн гэсэн хэсэгт байгаа мөнгө орох юм.
Сэтгэгдэл байхгүй байна