Өнөөдөр "Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форум" нээлтээ хийсэн билээ. Форумыг нээж Монгол Улсын УИХ-ын дарга З.Энхболд үг хэлсэн тухай өмнө нь мэдээлсэн.
Ингээд "Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форум" ямар асуудлыг ярилцсан талаар товч хүргэе.
Сэргээгдэх эрчим хүчний салбарт 2015 онд хууль эрх зүйн орчны өөрчлөлттэй холбоотой томоохон шинэчлэлүүд хийгдэв.
Тодруулбал, 2015 оны зургадугаар сард төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын бичиг баримтыг баталж, сэргээгдэх эрчим хүчийг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий зорилтыг баталсан. Мөн тус бодлоготой холбоотойгоор Эрчим хүчний тухай хууль болон Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт орсон.
Дээрх хуулиудад нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор сэргээгдэх эрчим хүчний дэмжих тарифыг баталсан, мөн Эрчим хүчний диспетчерийн үндэсний төв ТӨХК болон Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК –уудын үйл ажиллагааны чиглэлд өөрчлөлтүүд орсон.
Энэ нь сүлжээнд холбогдон ажиллах сэргээгдэх эрчим хүчний төсөл хөгжүүлэхэд гол оролцогч талууд тул төсөл хөгжүүлэгчдийн хувьд чухал өөрчлөлт юм. Хууль, эрх зүйн орчинд ийн томоохон өөрчлөлтүүд бий болсонтой холбоотойгоор сэргээгдэх эрчим хүчний томоохон төсөл хөтөлбөрүүд болон үйлдвэрлэлийн салбарт мөн ахиц дэвшлүүд гарах төлөвтэй байна.
Сэтгэгдэл байхгүй байна