• Эхлэл
  • 102 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг арилжав

102 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг арилжав

2016/04/07

Монголбанк нэг долоо хоногтой 102 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 12.0 хувь ЖДХ-ээр арилжааллаа.

Ингэснээр 2016 оны дөрөвдүгээр сарын 06-ны байдлаар нэг долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 374.3 тэрбум төгрөг болох аж. 

Мөн Засгийн газрын бонд (ЗГБ)-ын ээлжит арилжаагаар нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий хоёр жилийн хугацаатай 10.0 тэрбум ЗГБ-ыг арилжихаар нийтэд мэдээллэсэн бөгөөд арилжаанд оролцох санал ирээгүй тул ЗГБ-ын арилжаа явагдаагүй бол ЗГҮЦ-ны ээлжит арилжаагаар нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 39 долоо хоногийн хугацаатай 15.0 тэрбум төгрөгийн ЗГҮЦ арилжихаар нийтэд мэдээллэснээс 22.5 тэрбум төгрөгийн санал ирж, 15.0 тэрбум төгрөгийн ЗГҮЦ-ыг 14.394 хувийн ЖДХ-тэйгээр арижаалжээ.

Эх сурвалж: Монголбанк

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна