• Эхлэл
  • Цагдаагийн лавлагааг тодорхойлолтоор олгодог болжээ

Цагдаагийн лавлагааг тодорхойлолтоор олгодог болжээ

2016/04/07

Иргэд төрийн албаны шалгалт өгөх, ажил сургуульд орох, гадаад улсад явах, сонгуульд нэр дэвших зэрэг шаардлагаар ял шийтгэлтэй эсэх тодорхойлолтыг авах шаардлагатай байдаг. 

Хууль зүйн сайдын тушаалаар “Шүүхээр ял шийтгэгдсэн хүмүүсийн тоо бүртгэлийг хөтлөх, лавлагаа олгох заавар”-т өөрчлөлт оруулж, ялтай эсэх лавлагааг “Тодорхойлолт”-оор албан ёсоор олгохоор болжээ.

Иймд БНСУ болон бусад улсад зорчих виз хүссэн иргэдэд өчигдрөөс эхлэн ялтай эсэх лавлагааг “Тодорхойлолт”-оор цагдаагийн байгууллага олгож эхэлжээ.

Ялтай эсэх лавлагааг "Тодорхойлолт"-оор авах иргэн, байгууллага нь Үндэсний архивын газраас тогтоосон журмын дагуу үйлчилгээний 500 төгрөгийн төлбөрийг Төрийн сан дахь ЦЕГ-ын данс болох 900012034 дугаартай дансанд тушаах юм байна.

Ингээд баримтыг иргэний үнэмлэх эсхүл түүнтэй адилтгах баримт, урилга, виз мэдүүлж буй бусад бичиг, баримтын хамт Лавлагааны санд авчирч лавлагааг авна. Төлбөрийг аль ч банкаар дамжуулан төлж болох аж. Лавлагааны сан Баянзүрх дүүрэг 2 дугаар хороо, Цагдаа хотохонд байрлаж байгаа юм байна.


Сэтгэгдэл байхгүй байна