• Эхлэл
  • Хавдраар нас барагсдын тоо аюултай түвшинд байна

Хавдраар нас барагсдын тоо аюултай түвшинд байна

2016/04/07

Өнгөрсөн оны байдлаар манай улсад 5777 хүн хорт хавдраар өвчилж, 3999 нь хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.

Өөрөөр хэлбэл, сард 300 гаруй хүн, өдөрт 10 хүн нас барж байна гэсэн үг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын прогнозоор энэ тоо цаашид ч өсөх хандлагатай байгаа аж.

Тиймээс эдгээр иргэний зардлыг Монголын төр зуун хувь хариуцах хүсэлт бүхий албан бичгийг “Хавдаргүй Монголын төлөө” хөдөлгөөнийхөн төр, засгийн удирдлагуудад хүргүүлжээ. Гэвч тус шаардлагад хариу өгөөгүй байна. Иймээс дахин Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад ил захидал хүргүүлэхээр болсон аж.

Эх сурвалж-emch.mn


Сэтгэгдэл байхгүй байна