• Эхлэл
  • Шөнийн захын өнгөлгөө машин дээрээс унажээ

Шөнийн захын өнгөлгөө машин дээрээс унажээ

2016/04/07

Сүүлийн үед барилгын чанар муудлаа гэж их яригдах болсон.Барилга угсралтанд аль болох хямд үнэтэй материалаар барьж байгаатай холбоотой аж.

Тодруулбал БЗД-ийн 14 дүгээр хороонд байрлах "Шөнийн зах"-ын барилгын гадна өнгөлгөө өчигдрийн салхинд унасан шавар шохой, хөөсөнцөр  захын дор зогсож байсан БЗД-ийн 8 дугаар хороонд суух 52 настай эрэгтэй Д-гийн "Nissan Elgrand"  автомашины дээрээс унажээ. 

Улмаар уг автомашины салхины шил, толь хагарсан бөгөөд уг хэргийг БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Дашрамд дурдахад, уг барилгыг “Нар Мон” ХХК барьсан бөгөөд эднийх худалдаа эрхлэгчдэд лангуу, бусад зориулалтаар талбай түрээсэлдэг юм байна.


Сэтгэгдэл байхгүй байна