• Эхлэл
  • Монгол руу экспортлох сүүнээс пенициллин илэрчээ

Монгол руу экспортлох сүүнээс пенициллин илэрчээ

2016/04/07

ОХУ-ын Ачинский дүүргийн үйлдвэрт боловсруулдаг сүүнээс пенициллин илэрсэн тухай мэдээлсэн байна. Сүүг Монгол улс руу экспортлох гэж байсан аж.

“Пенициллин”-тэй сүүнээс 200 грамм уухад л насанд хүрсэн хүний ходоод үрэвсч харшил бий болох нь бий. Үүссэн нөхцөл байдлыг тодруулж байгаа учир энэ хортой бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн сүүний үйлдвэрийн нэрийг нууцалж байгаа гэж Krasnoyarsk.rfn.ru цахим хуудсанд бичжээ.

Энэ компанийн үйлдвэрлэж буй сүүг Монголын бараг бүх дэлгүүрээр борлуулдаг бөгөөд мэргэжилтнүүд сүүг борлуулалтаас татах үндэслэл байхгүй гэжээ. Учир нь пенициллин бүхий сүүг одоогоор ганцхан удаа илрүүлээд байгаа юм.

“Захиргааны шалгалт хийх хугацаа 30 хоног байдаг, дүгнэлт гарсны дараа захиргааны хариуцлагын тухай яригдах нь тодорхой. 100-300 мянган рублийн торгууль тавигдана ″ гэж Красноярскийн бүсийн Оросын ХАА-н Хяналтын удирдлагын хэлтсийн дарга Рамиль Байгудин мэдээлсэн байна.

 


Сэтгэгдэл байхгүй байна