• Эхлэл
  • Махны үнэ 530 төгрөгөөр өсчээ

Махны үнэ 530 төгрөгөөр өсчээ

2016/04/08

НӨАТ-ын машин авах авахгүй тал дээр зөрчил үүсээд байсан. Борлуулалтын орлого нь 50 сая төгрөгөөс доош  аж ахуй нэгжүүдэд НӨАТ-ын кассын машиныг заавал авах ёстой гэсэн шахалт дарамт үзүүлж байна гэсэн гомдол ирсэн.

Тэгвэл энэ гомдлыг арилгасан гэхэд болно. Учир нь НӨАТ-ын кассын машиныг заавал авах ёстой гэсэн шахалт дарамт үзүүлэхгүй гэдгийг УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан хэлсэн тухай өмнө нь мэдээлсэн.

Энэ нь жижиг бизнес эрхлэгчдийг НӨАТ-ын кассын машин авахыг шаардахаа зогсооно гэсэн үг аж. Гэхдээ үүнтэй холбоотой дахин нэг асуудал үлдээд байгаа. Энэ нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн өсөлт юм. Угтаа бол барааны үнэд НӨАТ багтсан учраас үнэ нэмэгдэх ёсгүй. Хэрэв аж ахуйн нэгжүүд барааны үнийн дүн дээр 10 хувийг нэмж тооцож байгаа бол буруу хэмээн албаныхан хэлж байна.

Гэсэн хэдий ч үүнийг наймаачид, худалдаачид эсрэгээр нь ашиглаж байгаа бололтой.  Сүүлийн өдрүүдэд НӨАТ-ын машинтай ААН, супер маркетууд барааныхаа үнэ дээр 500 төгрөгийг нэмсэн байх тохиолдол их гарч байна. Үүнийгээ тэд НӨАТ-ын кассын машинтай холбон тайлбарлаж байгаа аж. Ингээд хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг хүргэе.

Махны дундаж үнэ

2016 оны 4-р сарын 1-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6920 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7970 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 6.3 хувиар буюу 475 төгрөгөөр, үхрийн цул мах 6.0 хувиар буюу 530 төгрөгөөр өссөн байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах "Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 7800 төгрөг, харин "Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 8799 төгрөг байна.

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 6.7 хувиар буюу 435 төгрөг, хонины цул мах 7.6 хувиар буюу 550 төгрөгөөр тус тус өссөн байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах "Хүчит Шонхор”, "Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 6800 төгрөгөөр, харин "Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8000 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ

2016 оны 4-р сарын 1-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт "Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 780-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг "Хүчит шонхор”, "Таван эрдэнэ”, "Бөмбөгөр”, "Баянзүрх”, "Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн "Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна.

Харин "Барс” хүнсний захад дээд зэргийн "Алтан тариа” гурил 1200 төгрөг, 1-р зэргийн гурил 1000 төгрөгөөр тус тус зарагдаж байна. "Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. "Бөмбөгөр”, "Таван-Эрдэнэ”, "Оргил”, "Хархорин” хүнсний захуудад "Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин "Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.

Төмс, хүнсний ногоо

2016 оны 4-р сарын 1-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад хүнсний ногооны үнэ тогтвортой байна.

 


Сэтгэгдэл байхгүй байна