Олон Улсын уул уурхайн “Mongolia mining 2016” үзэсгэлэн өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 6-нд нээлтээ хийсэн билээ.
Тус үзэсгэлэн нь гурван хоног үргэлжлэх ба Буянт-Ухаа дахь Спортын ордонд болж буй үзэсгэлэнд 15 орны 120 орчим ААН оролцож байна.
Шинэ тэргүүний техник технологио сурталчилан таниулж, ханган нийлүүлэгч, үйлдвэрлэгч нар өөрсдийн арга туршлагаа солилцох боломжийг уул уурхайн чиглэлийн бүхий л компаниудад олгодог онцлогтой “Mongolia mining 2016” үзэсгэлэнгийн үеэр УУЯ, АМГ, Эрдэнэт үйлдвэр, “Эрдэнэс Монгол” компани, Багануур ХК, Шивээ-Овоо ХК, “Тавантолгой” компани, “Оюу-Толгой” компаниуд өөрсдийн төсөл хөтөлбөр, худалдан авалтын журам, шаардлагын талаар ханган нийлүүлэгчидтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Мөн энэ үеэр үзэсгэлэнд ханган нийлүүлэгчид, туслан гүйцэтгэгч нар нэг доор цугласан байсан ба “GANTUMUR INTERNATIONAL” компани үзэсгэлэнд оролцож агаар шүүгчийг нойтон аргаар цэвэрлэх шинэ үйлчилгээ танилцуулж байлаа. “GANTUMUR INTERNATIONAL” нь 100 хувь Австралийн хөрөнгө оруулалттай компани бөгөөд Уул уурхай, Барилга усгралт, Дэд бүтцийн салбарт ханган нийлүүлэлт болон сервис үйлчилгээ үзүүлдэг аж.
Ингээд “GANTUMUR INTERNATIONAL” компанийн борлуулалтын менежер П.Санжаажамцтай ярилцлаа.
- “Mongolia mining 2016” үзэсгэлэнд хэд дэхь жилдээ оролцож байгаа болон компани ямар чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна вэ? Мөн шинэ ямар үйлчилгээ, технологийг нэвтрүүлэх вэ?
- Манай компанийн хувьд өнгөрсөн оноос эхэлж үйл ажиллагаагаа явуулж байгаа учир үзэсгэлэнд анх удаагаа оролцож байна. Мөн “GANTUMUR INTERNATIONAL” компани үндсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Үүнд: Газартай харьцах эд ангийн худалдаа, гагнуурын бүх төрлийн засвар үйлчилгээ, харилцагчийн захиалгын дагуу экскаваторын шанага нийлүүлж байгаа. Харин дөрөвдэхь буюу цоо шинэ гэж хэлж болох үйлчилгээ буюу онцлох бүтээгдэхүүн бол агаар шүүгч цэвэрлэх үйлчилгээ байгаа юм.
- Энэ үйлчилгээ эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ?
- Уул уурхайн компаниудын хувьд засвар үйлчилгээний зардал нилээн их хувийг эзэлдэг. Тэгэхээр энэ зардлын голлох хэсэг бол агаар шүүгч байдаг. Тиймээс энэ зардлыг бууруулахын тулд бид агаар шүүгч цэвэрлэх үйчилгээг санал болгож байна. Бохирдсон агаар шүүгчийг уурхайнууд 250-500 мянга гээд мото-цагаасаа хамаараад нэг удаа хэрэглээд хаядаг бол нэг удаа хэрэглэсэн шүүлтүүрээ угаалгахад таван удаа үйчилгээ авах боломжтой юм.
- Нэг удаагийн угаалтаар үр дүн нь хэр харагдах вэ?
- Нэг угаалтаар цоо шинэ юм шиг болох ба шүүлтүүрээ хэдэн цаг ашигладаг тэр цагаараа ашиглах боломжтой гэсэн үг.
- Үйлчилгээний онцлог буюу ач холбогдол юу вэ?
- Монгол Улсад агаар шүүгчийг хуурай аргаар цэвэрлэдэг цөөхөн хэдэн байгууллага байдаг. Харин манай компаниас нэвтрүүлж буй үйлчилгээ нойтон аргаар цэвэрлэж байгаа гэдгээрээ онцлог юм. Тэгэхээр 3-4 дамжлагаар ороод агаар шүүгч цоо шинэ буюу 90-95 хувийн бүтээмжтэй болно. Ач холбогдол гэвэл эдийн засгийн хувьд сайнаар нөлөөлнө. Тиймээс агаар шүүгчийг шинээр худалдаж авсанаас угаалгах зардал нь худалдаж авсанаас хямд тусах бөгөөд чанарын хувьд шинэ бүтээгдэхүүнээс ялгарах зүйлгүй байна. Шинэ агаар шүүгч 200-300 мянгатай байлаа гэхэд бидний санал болгож байгаа үйлчилгээ нь энэ үнээс 3-4 дахин бага байх болно. Зардал дээр маш их хэмнэлт бий болгох ба эдийн засгийн үр ашигтай үйлчилгээ байгаа юм.
- Эдийн засгийн хувьд хэмнэллтэй гэж байна. Харин чанар болоод баталгааны хувьд бусад цэвэрлэх үйлчилгээнээс юугаараа давуу талтай вэ?
- Энэ нь Монгол Улсад анх удаа нойтон аргаар агаар шүүгчийг цэвэрлэдэг үйлчилгээ. Ихэнх уул уурхайн компаниуд хуурай агаараар буюу хийгээр, даралттай агаараар үлээлгэх маягаар цэвэрлэдэг. Энэ нь цэвэрлэгээний дараа агаар шүүгч удаан ашиглагдадгүй. Харин нойтон аргаар цэвэрлэх нь үүнээс илүү байх бөгөөд чанарын хувьд цэвэрлэгээ хийсний дараа шинэ юм шиг ашиглагддаг гэдгээрээ давуу талтай. Тиймээс шинэ шүүлтүүр авсанаас хуучнаа нойтон аргаар цэвэрлүүлээд шинэ юм шиг болгож болох ба энэ нь эдийн засгийн хувьд таатай байх болно.
- Ямар технологийн үйлчилгээ вэ?
- Энэ нь цэвэр Австрали технологиор Монгол Улсад үйлдвэрийн угсраад үйл ажиллагаагаа явуулж эхэлж байгаа цоо шинэ үйлчилгээ. Одоогоор дугуй буюу гадна агаар шүүгчийг цэвэрлэж байгаа. Мөн кабины агаар шүүгч, хэмжээ, загвар гээд агаар шүүгч нь дотроо маш олон төрөл байдаг. Түүнийг хэрхэн цэвэрлэх талаар судалгаа явуулж байгаа.
- Дараагийн хийх ажил юу вэ?
- Энэ технологийн үе шат амжилттай хэрэгжээд дараагийн шатанд шилжлээ гэхэд өөр төрлийн агаар шүүгчийг цэвэрлэх боломжыг илүү санал болгоно.
- Шинэ үйлчилгээг авсан компани байгаа юу?
- Үйлчилгээний маань тестийн ажил дуусаад эхний гурван байгууллагаас нойтон аргаар цэвэрлүүлэх агаар шүүгчийг нь авсан байгаа. Ингээд нойтон аргаар шүүгчийг угаагаад хүлээлгэж өгөхөд бэлэн болсон. Мөн угаалгасан агаар шүүгчээ хэрэглэж үзээд үр дүнгээ хараад дараа дараагийн шат хэрэгжээд явна.
Ч.Гэрэл
Сэтгэгдэл байхгүй байна