Нийтийн тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээнд оролцох микро автобусыг тодорхой стандарт шаардлагын дагуу зөвшөөрөл олгох журам гаргасан.
Энэхүү журмыг гуравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх байсан ч микро автобусны жолооч нар эсэргүүцсэн учраас дөрөвдүгээр сарын 1-н болгон хойшлуулсан.
Нийтийн тээврийн нийтийн тээврийн газраас ашиглалтын хугацаа дуусаагүй микронуудыг үргэлжлүүлэн тээвэр хийхийг зөвшөөрсөн. Өнөөдрийн байдлаар үйлчилгээнд явж буй 390 микрогоос энэ шаардлагыг хангах 37 автобус байдаг.
Харин нийтийн тээвэрт явахаа больсон микро автобусуудад ачааны чиглэлээр үйлчилгээ явуулах, хувийн зориулалтаар ашиглах гэх мэт сонголт байгаа юм. Дөрөвдүгээр сар аль хэдийн гарсан. Тиймээс шаардлага хангаагүй микроавтобуснууд үйлчилгээнл явах эрхгүй болж байгаа ба ачааны чиглэлээр үйлчилгээг явуулж болох аж.
Иргэд үүнд олон талаас хандаж байна. Зарим иргэд микроавтобус хүн алчих гээд буух ёстой газаргүй буулгахгүй дуртай газраа зогсож буулгадаг гэх боловч нөгөө тал нь том оврын автобус зогссон үед микронууд их хэрэг болдог. Учир нь оройтсон хүмүүс өдөр болгон таксидаад байж чадахгүй. Харин ч микро ирхийг хүлээж зогсодог хэмээв.
Сэтгэгдэл байхгүй байна