УИХ-ын чуулганы Баасан гаригийн хуралдаан эхэлж Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн хэлэлцэж байгаа тухай өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл энэхүү хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж дуусчээ.
Тодруулбал: Дээрх хуулийн төслийн Ажлын хэсгээс гаргасан малчны хүүхдийг долоон настайд нь сургуульд оруулж болох санал гаргасан билээ.
Энэхүү саналыг Байнгын хорооноос дэмжин УИХ-ын чуулганы хуралдаанд оруулсан.
Малчны хүүхэд долоон настайдаа сургуульд орж болно гэсэн саналыг гишүүдийн 57.8 хувь нь дэмжив. Ингэснээр малчин өрхийн хүүхэд заавал зургаан настайдаа бус долоотойдоо ЕБС-д орж болох бөгөөд эцэг, эх нь сургуулийн захиралд хүсэлт гаргаснаар энэ асуудлыг шийддэг болох ажээ.
Холбоотой мэдээлэл
Сэтгэгдэл байхгүй байна