Засгийн газрын 2014 оны “Яамны стратеги өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай” 402 дугаар тогтоолын тавдугаар хавсралтад Аж үйлдвэрийн сайдын эрхлэх асуудалд ахуйн үйлчилгээний салбарын асуудлыг тусгаж өгсөн.
Энэ хүрээнд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат БНСУ-ын Kинтекс хотод зохион байгуулагдсан “HAIRWORLD 2016" үсчин, гоо сайханчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон үсчин, гоо сайханчдыг /2016.04.07/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат амжилттай оролцсон нийт үсчин, гоо сайханчдад баяр хүргээд “Салбарын яамны зүгээс та бүхний үйл ажиллагааг дэмжиж ажиллах болно” гэдгээ илэрхийллээ.
Сэтгэгдэл байхгүй байна