Нийслэл хотын албан татварын тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1-д зааснаар Нийслэл хотын нутаг дэвсгэрт үйлчлэх бөгөөд уг хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.1.1-д "Нийслэл хотын албан татвар суутгагч” гэж энэ хуулийн 4.1.3-т заасан бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн этгээдийг хэлнэ гэж заасан байдаг байна.
Тэгвэл дээрх татварыг төлөөд багагүй хугацааг ардаа ориод байгаа билээ.
Татвар суутгагчаар нийт 5406 иргэн, ААН бүртгэгдэж, өнгөрсөн аравдугаар сараас хойш нийт нэг тэрбум 58 сая төгрөгийг Улаанбаатар хотын татварын дансанд төвлөрүүлжээ. 2015 оны төгсгөлд хотын татвараас нэг тэрбум төгрөгийг цуглуулна гэж тооцсон ч тал хувийг нь буюу 481 сая төгрөгийг төвлөрүүлсэн байна.
Харин энэ 2016 оны эхний улиралд 3.1 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр тооцсон ч өнөөдрийн байдлаар 18 хувьтай буюу 577 сая төгрөгийн дүнтэй байгаа аж. Үүнээс гадна худалдааны төв болон дэлгүүрүүд баримтаа өгөхгүй байна.
Баримтаа нэхээд, худалдан авсан барааныхаа бичилтийг хийлгэхээр нэг хувийн хотын албан татвараа төл, төлөхгүй бол бичилт хийхгүй гэсэн гэсэн гомдол их иргэдээс ирсээр байгаа бөгөөд 2-3 тооцооны машинтай худалдааны төвүүд татвар шингэсэн, шингээгүй гэж барааг ангилан хоёр өөр кассын машин дээр бичилт хийдэг тухай иргэд мэдээлсэн бөгөөд энэ нь далд эдийн засаг хөгжсөн газрууд байсаар байгааг харуулж буй хэрэг аж. Угтаа бол дээрх байдлаас үүдэлтэйгээр бараа бүтээгдэхүүний үнийг нэмэхгүй байхыг анхааруулсан. Гэвч байдал эсрэгээрээ байгаа юм.
Сэтгэгдэл байхгүй байна