Замын цагдаагийн газраас гурав дах жилдээ "Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр"-ийг тэмдэглэнэ өнгөрүүлэх гэж байна.
Уг арга хэмжээг энэ жил Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, авто клубууд хамтран зохион байгуулахаар болсон талаараа мэдээллэлээ.
Сүүлийн 6 жилийн байдлаар улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 6063 бүртгэгдэн 6295 хүүхэд осолд өртжээ. Зам тээврийн ослын улмаас 250 хүүхэд амь насаа алдаж, 6045 хүүхэд гэмтэл авснаас 1131 нь хүндэвтэр, хүнд гэмтжээ.
Нас барсан, гэмтсэн хүүхдийн үзүүлэлт:
Д/д |
Он |
Бүртгэгдсэн осол |
Гэмтэл бэртэл авсан хүүхэд |
Нас барсан хүүхэд |
Хүнд хүндэвтэр гэмтэл авсан хүүхэд |
1 |
2010 |
617 |
656 |
28 |
131 |
2 |
2011 |
962 |
935 |
40 |
162 |
3 |
2012 |
959 |
970 |
43 |
183 |
4 |
2013 |
1218 |
1231 |
37 |
197 |
5 |
2014 |
1195 |
1164 |
48 |
233 |
6 |
2015 |
1112 |
1089 |
54 |
225 |
|
|
|
|
|
|
Нийт: |
6063 |
6045 |
250 |
1131 |
2015 онд улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 1112 бүртгэгдэж, 1143 хүүхэд өртсөнөөс 54 хүүхэд нас барж, 1089 хүүхэд гэмтсэн байна. Зам тээврийн осолд өртсөн 1143 хүүхдийг хөдөлгөөнд оролцож байсанхэлбэрээр нь авч үзвэл:
явган зорчигч- 751 буюу 65,7 хувь нь
зорчигч - 364 буюу 31,8 хувь нь
дугуйтай - 28 буюу 2.5 хувь нь
Насны хувьд:
0-7 насны - 474 буюу 41.5 хувь нь
8-14 насны - 490 буюу 42.8 хувь нь
15-17 насны - 179 буюу 15.7 хувь нь эзэлж байна.
Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийг хүйсийн байдлаас нь үзэхэд 39.8 хувь нь эмэгтэй, 60.2 хувь нь эрэгтэй хүүхэд эзэлж байна.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 279 гарснаас 54 хүүхэд амиа алдаж, 225 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэл авсан байна.
Үүнээс нийслэлийн хэмжээнд 2015 онд нийт 979 ослоор 1010 хүүхэд осолд өртсөний 12 хүүхэд нь амиа алдаж, 998 хүүхэд гэмтсэнээс, 134 хүүхэд нь хүнд хүндэвтэр гэмтэл авсан байна.
Улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас 2014 онд 48 хүүхэд нас барж байсан бол 2015 онд 54 болж 6-аар буюу 12.5 хувиар өссөн, 2014 онд 233 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэл авч байсан бол 225 болж 8-аар буюу 3,4 хувиар буурсан байна. Орон нутагт Сэлэнгэ, Архангай, Өвөрхангай, Ховд, Төв аймгуудад, нийслэлд Баянзүрх дүүрэгт хүүхэд хамгийн их амиа алдсан байна.
2016 оны эхний 3 сарын байдлаар улсын хэмжээнд 8 /нийслэлд 1 нь/ хүүхэд нас барж, 37 /нийслэлд 23 нь/ хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэл авсан байна. Улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас 2015 оны эхний 3 сард 10 хүүхэд нас барж байсан бол 2016 онд 8 болж 2-оор буюу 20 хувиар, 2015 онд 44 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэл авч байсан бол 37 болж 15,9 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Хөтөлбөрийн хүрээнд 13.00 цагт Хүннү Молл худалдааны төвд Хүүхдийг зам тээврийн ослоос сэргийлэх өдөрлөг болж, гар зураг, баримлын шавар, Замын хөдөлгөөний дүрмийг хэн сайн мэдэх вэ цэнгээнт уралдаан, Хүүхдийн индэрийг ажиллуулж тэдний дуу хоолойг сонсоно, хамгаалах суудлын ач холбогдлыг үзүүлсэн сургалтыг тус тус зохион байгуулах та бүхэн өргөнөөр оролцож, Өөрсдийн эрүүл зан үйлдээ бодит хөрөнгө оруулалт хийцгээе.
Зохион байгуулагчидтай Холбогдох утас: 89007791, 93021019
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Нийслэлийн замын цагдаагийн газар, Нийслэлийн боловсролын газар, Авто болон мото клуб, Нарлаг УБ ротари ТББ
Сэтгэгдэл байхгүй байна