МХЕГ-ын даргын зөөвлөлийн хурлаар 2016 онд Монгол Улсын хэмжээнд тариалах үр тариа, төмс хүнсний ногооны үрийн чанар, аюулгүй байдалд хийсэн хяналт шалгалтын дүнг хэлэлцлээ.
Шалгалт шинжилгээгээр 2016 онд хадгалсан үр тарианы 73 хувь нь стандартын шаардлага хангаж, 27 хувь нь цэвэршилт болон хог ургамал, соёололтын үзүүлэлтээр хангалтгүй байгааг тогтоосон байна. Үүнд:
- 3000 тонн төмсний үрээс 75 хувь,
- 24.6 тонн хүнсний ногооны үрээс 76 хувь нь стандартын шаардлагад нийцжээ.
- Газар тариалангийн гол бүс нутагт тариалан эрхэлдэг аж ахуй нэгжүүдийн 2015 оны ургац хүнсний буудайн цавуулаг 23-28 хувь байгааг өнгөрсөн оныхтой харьцуулахад 3-5 хувиар сайжирсан үзүүлэлт байна.
Тус шалгалтад Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймаг, ХХААЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Сэлэнгэ, Өвөрхангай, Төв, Булган, аймаг дахь таван салбар, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа улсын нөөцийн Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Булган, Хэнтий, Увс аймаг дахь есөн салбар, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 210 гаруй аж ахуй нэгж, иргэдийг хамруулсан байна.
Энэ жил 322.9 мянган га газрын 301.5 мянган га-д улаанбуудай, 15.1 мянган га-д арвай, хошуу будаа, 13.6 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 16.3 мянган га-д малын тэжээл, 25.3 мянган га-д тосны ургамал тариалахаар төлөвлөсөн байна. Улаанбуудайг 301.5 мянган га-д тариалахад 48 мянган тонн үр шаардлагатай ч үрийн нөөц 32.8 мянган тонн байгаа аж.
Сүүлийн жилүүдэд буудайн өвчлөлт 3-5 хувь хүрч байгаатай холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тариалан эрхлэгч аж ахуй, иргэдэд нөөцөлсөн үрээ тарихын өмнө цэвэрлэж, сортлож, зөвшөөрөгдсөн бодисоор ариутгал хийхийг анхаарууллаа.
Сэтгэгдэл байхгүй байна