• Эхлэл
  • 11 дүгээр сургуулийн сурагчид хичээлийн шинэ байрандаа орлоо

11 дүгээр сургуулийн сурагчид хичээлийн шинэ байрандаа орлоо

2016/04/11

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас гаргасан дүгнэлтийн дагуу 2013 онд Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр сургуулийн  барилгыг нураасан.

Харин 2015 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр тус сургуулийн шинэ барилгын шавыг тавьсан билээ.

Тэгвэл барилгын ажил эцэслэж сурагчид шинэ байрандаа ороход бэлэн болжээ. Өнөөдөр сургуулийн шинэ барилгын нээлтийн ажиллагаа болж Хотын захирагч Э.Бат-Үүл болон бусад албаныхан оролцов.

Дашрамд дурдахад барилгын ажлын үеэр тус сургуулийн сурагчид 31 дүгээр сургуульд хичээллэж байсан юм


Сэтгэгдэл байхгүй байна