Авлигатай тэмцэх газар 2016 оны дөрөвдүгээр сарын 4-8-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 13 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 24 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс гурван гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, нэг гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, нэг гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүллээ.
Ажиллагаанд 19 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 72 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас нэг хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, гурван хэргийг хэрэгсэхгүй болгох, нэг хэргийг түдгэлзүүлэх, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар тус тус прокурорт шилжүүлж, одоогоор 66 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
Шинээр гурван хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэлсэн талаар АТГ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл байхгүй байна