Өнөөдөр 19:00 цагийн орчимд нийслэлийн Баянзүрх дүүрэгт гал гарлаа гэсэн дуудлага ирсэн байна.
Олны нэрлэж заншсанаар 13-р хороолол, “Натур” худалдааны төвийн орчимд баригдаж буй барилгын нэгдүгээр давхарт гал гарсан бололтой.
Энэ орчимд маш их хэмжээний утаа уугиж байгаа зураг сошиал ертөнцөөр тархаж, Нарантуул захад дахиад гал гарчээ гэсэн шуугиан дэгдсэн байна.
Онцгой байдлын албаны мэдээллээр шинээр барьж байсан барилгад гал гарсан бөгөөд Гал унтраах 10 дугаар ангийн хоёрдугаар тасгийн албан хаагчид ажиллаж, галыг унтраасан гэжээ.
Одоогийн байдлаар барилгын хог, хаягдал шатаасан гэх мэдээлэл байна.
Гэхдээ онцгой байдлын албанаас галын нөхцөл, шалтгааныг албан ёсоор мэдээлээгүй байна.
Сэтгэгдэл байхгүй байна