Нийслэлийн хэмжээнд гарах гэмт хэргийн гаралтын тоо ихэссээр байна. Энэ нь нийгэм замбараагүй болсоныг харуулж буй хэрэг аж.
Түүнчлэн ганцхан шөний дотор буюу 2016 оны дөрөвдүгээр сарын 10-с 11-нд шилжих шөнө цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас, гэмт хэргийн 117, зөрчлийн 1022, согтуугийн 429, зам тээврийн ослын 203 мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 54 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 32 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ.
Улаанбаатар хотод золгүй байдлаар 4 хүн нас барж, дээрэмдэх гэмт хэрэг 3, булаах гэмт хэрэг 1, хүчиндэх гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 20, халаасны хулгайн гэмт хэрэг 2, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 1, танхайрах гэмт хэрэг 7, залилан мэхлэх гэмт хэрэг 1, зам тээврийн хэрэг 9, осол 3 гарч 13 хүн гэмтэж 2 хүн нас барсан байна.
Сэтгэгдэл байхгүй байна