• Эхлэл
  • Шүүхийн шинжилгээний баг Ноён ууланд үзлэг хийв

Шүүхийн шинжилгээний баг Ноён ууланд үзлэг хийв

2016/04/12

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд Эвлэн Мандуулах Хүчний “Ноён уулаа аваръя” хөдөлгөөн, өмгөөлөгч Г.Батбаяр нар “Сентерра Гоулд” ХХК-ийн ашиглалтын дөрвөн лицензийг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэл үндэслэлтэй хэмээн хэрэг үүсгэсэн улмаар шүүх хуралдаан болсон аж.

Энэ үеэр нэхэмжлэгч талийн Монгол улсын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.1-ийг үндэслэн гаргасан “маргаан бүхий газарт, хэргийн газарт үзлэг хийлгэх” хүсэлтийг шийдвэрлэхээр шүүх хурал хойшилсон байна.

2016 оны дөрөвдүгээр сар 8-ны өдөр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сайхантуяа, хариуцагч Ашигт малтмалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Давааравдан болон “Сентерра Гоулд” ХХК-ийн ерөнхийлөгч Жон Казакоффын итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч тал буюу өмгөөлөгч Г.Батбаяр, Эвлэн Мандуулах хүч, “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний бүрэлдэхүүнтэй албаны хүмүүс маргаан бүхий газарт үзлэг хийхээр болсон. Шүүхийн үзлэгийг сурвалжлахаар Ноён ууланд манай сурвалжлах хэсэг очсон юм.

Гэвч хамгаалалтын "Бүрэн цэнгэл" албаныхан “үл үзэгдэх” журам ярьж оруулахгүй гэж хорьсон бөгөөд Эрүүгийн хуулийн 139.1-д сэтгүүлчийн хууль ёсны үйл ажиллагаанд саад учруулж байгааг сануулсны дүнд сэтгүүлчдийг дотогш нэвтрүүлсэн юм.

Ингээд шүүхийн үзлэг Ноён ууланд хэрхэн явагдсан талаар гэрэл зургаар хүргэе.

Нинжа нарын алт угаадаг хэрэгсэл.

Уурхайн хамгаалалтын албаныхан сэтгүүлчдийг болон “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний гишүүдийг нэвтрүүлэхгүй хэмээн хамгаалагч нараа нэмж байв.

Уурхайн хамгаалалтын албаныхан сэтгүүлчдийг болон “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний гишүүдийг нэвтрүүлэхгүй хэмээн хамгаалагч нараа нэмж байв.

Уурхайн хамгаалалтын албаныхан сэтгүүлчдийг болон “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний гишүүдийг нэвтрүүлэхгүй хэмээн хамгаалагч нараа нэмж байв.

"Бүрэн цэнгэл" гэх хамгаалалтын албаныхан манай сэтгүүлчийн хууль ёсны үйл ажиллагаанд саад хийн зодох шахсан.

Таны харж байгаа энэхүү уул уг нь битүү модтой байсан. Гэвч нинжа нар олборлохоор ийнхүү жим үүсгэсэн байна.

Шүүхийн үзлэгийг дөрвөн цэгт хийсэн. Үзлэг хийсэн эхний цэг.

Таны харж байгаа энэ газарт өмнө нь ой мод байсан. Гэвч өнөөдөр ийнхүү шороо эргэсэн газар болоод байна. Энэ бол шүүхийн үзлэг хийсэн цэг.

Шүүхийн үзлэгийг дөрвөн цэгт хийсэн. Үзлэг хийсэн эхний цэгт тайлбар хийж байгаа нь.

Шүүхийн үзлэг хийхтэй зэрэгцэн зарим замыг ийнхүү хаасан байв. Хаасан энэ замын цаана нь машин явж байсан бөгөөд шүүхийн үзлэг хийж байсан хэсгийг энд зогсохтой зэрэгцэн "зугтан" одсон.

Хэрвээ Ноён ууланд олборлолт явуулах юм бол таны харж байгаа эдгээр уулнууд ухсан нүх болох юм.


Сэтгэгдэл байхгүй байна