Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдал таагүй байгаа талаар яриад багагүй хугацаа өнгөрөөд байна.
Эдийн засгийг таатай болгох тал дээр хэн юу хийж байна вэ? хэмээх асуултад иргэд хариултаа авч чадахгүй байгаа.
Өнөөдөр иргэдийн худалдан авах чадамж муудаж байгаа нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотой аж.
Ийн өсч буй үнэ ханшийг хянахгүй бол цаашид үнийн хөөсрөл даамжирч эдийн засаг элгээрээ мөлхөх хандлагатай байна хэмээн нийгэмд сөрөг мэдээлэл тараад буй. Мөн Монгол Улсын гадаад төлөх ёстой өрийн асуудал түшгүүрт байдал үүсгээд байна.
Улсын төсөв хүндрэлтэй байгаа. Оны эхний гурван сарын байдлаар төсвийн орлого 1.1 их наяд төгрөг байсан бол зардал нь 1.7 их наяд төгрөг болж, орлогоосоо давжээ.
Зарлага давснаас улсын төсөв 616 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Алдагдлын хэмжээ өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 4.2 дахин нэмэгдсэн. Учир нь төсвийн бүрдэлт 11 хувийн бууралттай, зарлага 25 хувийн өсөлттэй байжээ. Мөн татварын орлого өмнөх оны үеийнхээс 120 тэрбум төгрөгөөр буурсан байна.
Сэтгэгдэл байхгүй байна