• Эхлэл
  • ЭЕШ-д өөрчлөлт оржээ

ЭЕШ-д өөрчлөлт оржээ

2016/04/13

Эрдмийн ерөнхий шалгалт ирэх зургадугаар сарын 15-наас 19-ний өдрүүдэд орон даяар зохион байгуулагдахаар товлогдсон байна.

Энэ жил нийт 40 орчим мянган хүүхэд ЭЕШ өгөх бөгөөд энэ жилийн ЭЕШ-д дараах өөрчлөлтүүд хийгджээ.

- Монгол хэл бичгийн шалгалтыг ганцхан удаа зургадугаар сарын 15-нд авна. Улмаар бусад хичээлийн шалгалтаа өгч дууссаны дараа буюу батламж хуудас тараагдахад монгол хэл бичгийн шалгалтын босго оноо /400 оноо/ хүрэхгүй бол сургуульд элсэх боломжгүй болно.

- Монгол, Англи, Орос хэлний хичээлүүдэд сонсгол шалгах даалгаврууд шинээр нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор шалгалтын байруудад сонсох төхөөрөмж  байрлуулах аж.

- Өмнө нь шалгалтын хуудсаа цэнхэр буюу хар үзгэн балаар бөглөдөг байсан бол энэ жилээс балын харандаагаар бөглөх юм.

Шалгалтын бүртгэл өнгөрөгч хоёрдугаар сарын 15-наас эхэлсэн бөгөөд энэ сарын 25-ны өдөр 18.00 цагаас дуусгавар болох аж.

 


Сэтгэгдэл байхгүй байна