• Эхлэл
  • Шинэ орон сууцны үнэ буурчээ

Шинэ орон сууцны үнэ буурчээ

2016/04/13

Монгол Улсын Нийслэлд аж төрж байгаа иргэдийн ихэнх хувь нь гэр хороололд байдаг. Сүүлийн жилүүдэд гэр хороололын иргэдийг орон сууцтай болгох ажлуудыг ярьж хийж хэрэгжүүлж байгаа билээ.

Өнгөрсөн гуравдугаар сард л гэхэд “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн бүртгэл явагдаж дууссан. Мөн ипотекийн найман хувийн зээлийг таван хувь болгон бууруулсан гэх мэт ажлуудыг хийж хэрэгжүүлж байна.

Гэвч орон сууцны үнэ ханшийн хувьд багагүй асуудал үүсгээд байдаг билээ. Эрэлт ихсэх үед орон сууцны үнэ ханш өсөх нь зээлийн нөхцөлөөр орон сууцтай болж байгаа иргэдийн санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлдөг. Тэгвэл орон сууцны үнэ буурсан гэх мэдээлэл байна.

Тодруулбал: Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн гуравдугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг өнөөдөр /2016.04.12/ танилцуулжээ. Судалгаагаар ОСҮИ 4.5 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.9 хувиар буурсан бол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  -10.9 хувиар буурсан байна.

Шинэ орон сууцны үнийн индекс 16.2 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0,8 хувиар буурсныг харуулж байна. Харин оны эхэн үетэй харьцуулахад  -2.4 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -7.8 хувиар буурчээ.

Хуучин орон сууцны үнийн индекс -2.8 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.4 хувиар, оны эхэн үетэй харьцуулахад  -1.3 хувь, өнгөрсөн оны мөн үеэс -13.8 хувиар буурсан үзүүлэлт юм. ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 5084 орон сууцны мэдээллийг хамруулсан гэж “Тэнхлэг зууч” ХХК-ийн судалгааны багийнхан мэдээллээ.

 

Нэгдсэн

Шинэ о/с

Хуучин о/с

Индексийн өөрчлөлт /суурь үе 2013.01-с/

4.5%

16.2%

-2.8%

Өмнөх сартай харьцуулахад

-0.9%

-0.8%

-0.4%

Оны эхэнтэй харьцуулахад

-0.9%

-2.4%

-1.3%

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

-10.9%

-7.8%

-13.8%

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна