Ипотекийн найман хуувийн зээлд өөрчлөлт орсон билээ. Найман хувийн зээлийг таван хувь болгосон ба өмнө нь найман хувиар зээл авсан иргэд таван хувь руу шилжих боломжтой болсон юм.
Энэ сарын 11-ны байдлаар 567 зээлдэгчийг найман хувиас таван хувь руу шилжүүлжээ.
Тодруулбал: Энэ сарын 11-ны өдрийн байдлаар банкууд 3558 иргэний 221.1 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, 830 иргэний 5 хувийн хүүтэй 39.2 тэрбум төгрөгийн, 1887 иргэний 8 хувийн хүүтэй 123.5 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авсан 567 зээлдэгчийн 23 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8 хувиас 5 хувьд шилжүүлээд байна.
Сэтгэгдэл байхгүй байна