• Эхлэл
  • Экспорт 118.8 сая ам.доллараар буурчээ

Экспорт 118.8 сая ам.доллараар буурчээ

2016/04/14

Экспортын гадаад худалдаа 2016 оны эхний гуравдугаар сарын гүйцэтгэлээр өнгөрсөн оны мөн үеэс 11.0 хувиар буюу 118.8 сая ам.доллараар буурсан.

Экспортын бууралтыг ерөнхий ангиллаар задалвал аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний экспортын өсөлт нь нийт экспортыг нэг хувиар өсөхөд нөлөөлсөн ч, уул уурхайн түүхий эдийн экспортын бууралт нь нийт экспортыг 12 хувиар буурахад нөлөөлжээ.

 Улмаар уул уурхайн түүхий эдийн нийт экспортод эзлэх жин өнгөрсөн оны мөн үеэс хоёр нэгж хувиар буурсан бол аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний жин гурван нэгж хувиар өссөн байна.

2016 оны эхний гуравдугаар сарын гүйцэтгэлээр экспортын гадаад худалдаа тоо хэмжээний өөрчлөлтөөс шалтгаалж 116.8 сая ам.доллараар өссөн бол үнийн өөрчлөлтөөс шалтгаалж 235.6 сая ам.доллараар буурсан байна.

Бүлэг тус бүрээр авч үзвэл уул уурхайн түүхий эдийн экспортын тоо хэмжээ өссөн хэдий ч үнийн бууралтаас шалтгаалж уг бүлгийн экспорт 12.9 хувиар буюу 124.7 сая ам.доллараар буурчээ.

Мал аж ахуйн түүхий эдийн экспортын үнэ өссөнөөс шалтгаалан уг бүлгийн экспорт 1.9 сая ам.доллараар, рапсын экспортын бууралтаас шалтгаалж газар тариалангийн экспорт 10.0 сая ам.доллараар тус тус буурсан байна. Харин машин механик, тоног төхөөрөмжийн экспортын өсөлтөөс голлон шалтгаалж аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний экспорт 24.8 хувиар буюу 14.5 сая ам.доллараар өсчээ.

Дэлхийн зах зээл дээрх уул уурхайн түүхий эдийн үнэ Дэлхийн зах зээл дээрх нэг унц алтны сарын дундаж үнэ 2016 оны 3 сард 1,244 ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 5 хувиар, өмнөх сараас 4 хувиар тус тус өссөн байна.

А зэрэглэлийн цэвэршүүлсэн зэс болон төмрийн хүдрийн үнэ тайлант сард харгалзан 4,954, 56 ам.долларт хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад зэс 17 хувиар, төмрийн хүдэр 4 хувиар тус тус буурсан бол өнгөрсөн сартай харьцуулахад зэс 8 хувиар, төмрийн хүдэр 19 хувиар тус тус өссөн байна.

Чулуун нүүрсний экспортын хилийн үнэ гурван сард 30 ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 39 хувиар, өмнөх сараас 13 хувиар тус тус буурсан байна.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна