"Эрдэнэс Таван Толгой" ХК-ний ашиглалтын талбайгаас илрүүлсэн "Метан хий"-н ордыг "Эрдэнэс Монгол" ХХК эрх мэдэлтэнгүүд өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн Монголын хувьцаа эзэмшигч иргэд аж ахуйнуудын "ЭТТ" ХК-наас ноогдол ашгаа авах боломж бололцоог хөрөнгө оруулагч нэртэй цөөхөн этгээдүүдтэй үгсэн нийлж компани байгуулсан гэж Эрдэнэс Таван толгой ХК-ны “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлээс өнөөдөр мэдээлсэн ба ажилчдын хүч боломж, хөрөнгө зарцуулсан олон жилийн нөөцтэй ордыг эрх мэдэлтнүүд ховдоглон булааж байгаа талаар мэдээлсэн юм.
Ингээд дээрх мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.
Тэрээр "Төрийн өмч давамгайлсан ЭТТ ХК нь 2010 оны наймдугаар сарын 27-нд төсөл хэрэгжүүлэх эхлэлээ тавьсан ба улмаар 2010 оын арванхоёрдугаар сарын 23-нд УИХ, ЗГ-ын шийдвэрээр байгуулагдсан. Манай компани Коксжсон нүүрсний өндөр агууламжтай дэлхийн томоохон уурхай төдийгүй Метан хийний өндөр баялаг нөөцтэй болох нь хүлээн зөвшөөрөгдөөд байна.
Метан хийн орд газрын эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдэл нь зөвхөн "Эрдэнэс Таван Толгой" ХК-нд байснаар Монголын хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хамгаалагдах төдийгүй, ноогдол ашгаа авах бодит боломж бололцоо цаг тутам ойртож компани ч ашигтай ажиллах билээ.
2012-оны тавдугаар сарын 17 нд "Элгэн" ХХК-тай хамтран гурван цооног өрөмдсөнөөр өндөр агуулга байгааг тогтоосон. Дээрхи үр дүнг үндэслэн: 2014 оны хоёрдугаар сарын 24 нд "Элгэн" ХХК, БНСУ-ын КОГАЗ ТӨК-тай хамтран ажиллах гурван талт гэрээ байгуулж, олборлолтоос эхлээд ашиглах хүртлэх бүхий л тооцоо болон техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж хоёр жилийн дотор УБ хотод хэрэглэгчиддээ хүргэхээр төлөвлөсөн байдаг.
Тус метан хийн орд нь 51,0 тэрбум м3 /40,0 сая. тн/ нөөцтэй гэж одоогоор тогтоогдсон боловс цаашид улам нэмэгдэх магадлал ихтэй. Ингэж тус компаний ажилчдын хүч боломж, хөрөнгө зарцуулсан олон жилийн нөөцтэй ордыг эрх мэдэлтэнгүүд ховдоглон нэг ч зоосны зардалгүйгээр булаан ашиглах гэж байгааг "Эрдэнэс Монгол" ХХК болон ЗГ-ын дээрэмчдийн довтолгоо гэж үзэж байна.
Яагаад заавал "ЭТТ" төрийн өмчит компанийг ашиггүй ажиллуулах гээд байгаагийн цаад бодлого үйл ажиллагааг тус компанид ажиллагчдыг төлөөлж ҮЭ-ээс эсэргүүцлээ илэрхийлж байна. Ард түмэндээ анхааруулан сануулж байна. "ЭТТ" компаний хувьцаа эзэмшигчдэд анхааруулж байна. Энэ бузар булай үйл ажиллагагаа нэн даруй зогсоож "ЭТТ" ХК-ний эрх ашгийг эрхэмлэхгү бол дээрэмчин, луйварчдын бүлэглэлд багтаж байгаа эрхэм нөхдийг танил тал, найз нөхөд гэлгүй бүгдийг илчлэх болно.
Өнөөдөр "ЭТТ" ХК-ний захиралыг бас л үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулж байна. Бас л бээлий бэлгэвчээ хийлгэж байна уу? Яасан хүний амьдралаар тоглож ханадаггүй, дур хүслээ дарж чаддаггүй дуртай дуракууд вэ? "ЭТТ" ХК-ний 2016 онд хийх ёстой техникийн шинэчлэл болон үйл ажиллагааны төсвийг ТУЗ-өөс батлах гэж хуралдахгүй байна. Зөвхөн бүтцийн өөрчлөлтөөр одоогоор 32 ажилчин хөдөлмөрийн харилцаа зогсоох мэдэгдэлээ авсанд харамсаж байна” гэв.
Сэтгэгдэл байхгүй байна