• Эхлэл
  • Банкнууд зээлийн хүүг бууруулахыг уриалав

Банкнууд зээлийн хүүг бууруулахыг уриалав

2016/04/14

Монгол Улсын иргэн болгон банкны зээлтэй байгаа ба эдийн засгийн хямралтай үед банкны зээл иргэдийн санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлж буй.

Өнөөдөр иргэд машин, орон сууц, цахилгаан бараа авахад хүртэл банкны зээл хэрэг болж буй. Зээлийн хүү өндөр тохиолдолд эргэн төлөх боломж бололцоо тийм ч сайнгүй байдаг аж. Үүнтэй холбоотой зээлийн хүүг бууруулж иргэдийн амьдралд туслахыг уриалжээ. Тодруулбал:

Чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 16.6 хувийг эзлэх болсон талаар өнгөрсөн сарын нийгэм эдийн засгийн тайланд дурджээ. Энэ нь чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээл 1.9 их наяд хүрсэн гэсэн үг юм.

Тэгвэл ийм нөхцөлд арилжааны банкнууд зээлийн хүүгээ бууруулах замаар иргэдийн амьдралд туслах хэрэгтэй гэх уриалгыг хэсэг иргэдийн зүгээс гаргаж, өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Иргэн  Л.Оюунчимэг, Ц.Солонго нар 15-аас дээш хувьтай зээлийн хүүг бууруулах хүсэлтийг банкуудад тавих гэж байгаа аж.

Ганц, хоёрхон иргэн банканд ийм хүсэлт гаргаад үр дүнд хүрэхгүй тул иргэдийг энэ уриалгад нэгдэхийг хүссэн байна. Мөн үүнд нэгдэх хүсэлтэй иргэд 99666449, 99676996, 91917400, 95050761 дугааруудад “Зээлийн хүүг бууруулаач”, “дэмжиж байна” гэх мессежийг илгээхийг уриалж нэгдэх юм байна. Ингээд иргэдийн мессеж, гарын үсгийг цуглуулж банкнуудад зээлийн хүүгээ бууруулах хүсэлт тавих гэж байгаа аж.

Харин үүнийг эдийн засагчид “Засгийн газар өөрөө 11 хувийн хүүтэй зээлийг гадны орноос гуйж байгаа. Чингис бондыг л гэхэд 4.75-аар гаргаж байсан. Үүнээс хойш хүүгийн хэмжээ даруй 2.5 дахин өссөн. Ийм нөхцөлд банкны зээлийн хүү буурах ямар ч боломж харагдахгүй байна” гэв.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна